ТЭТГЭЛЭГИЙН ЖУРАМ
2025-2026 оны хичээлийн жилийн төлбөрийн мэдээлэл
1кр цаг = 176.000төгрөг
4-жилд 120кр багагүй хичээл судална
Олимпиадад амжилт гаргасан элсэгч
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцаж байхдаа математик, физик, хими, биологи, мэдээлэл зүй, техник технологийн чиглэлээр олон улс, улс, аймаг, нийслэлийн олимпиадад оролцож медальт байр эзэлсэн тохиолдолд эхний жилийн сургалтын төлбөрөөс доорх хувь хэмжээтэй тэнцэх тэтгэлэг олгоно. Үүнд:
-
Олон улсын олимпиадын алт, мөнгө, хүрэл медаль 100 хувь;
-
Улсын олимпиадын I-р байр 100 хувь, II-р байр 75 хувь, III-р байр 50 хувь; IV-XV –р байр 30 хувь;
-
Аймаг, нийслэлийн олимпиадын I-III байр 30 хувь, шагналт болон тусгай байр 20хувь;
-
Дүүргийн олимпиадын I-III -р байр 20 хувь, шагналт болон тусгай байр 10хувь;
Оюутан суралцах хугацаандаа дээрх олимпиадуудад оролцон, амжилт гаргасан тохиолдолд тэтгэлэг ижил хувиар олгогдоно.
Элсэлтийн ерөнхий шалгалтын өндөр оноотой элсэгч.
Математик, физик, химийн суурь шалгалтын аль нэг хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын өндөр оноотой элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрөөс доорх хувь хэмжээтэй тэнцэх тэтгэлэг олгоно. Үүнд:
-
750-800оноотой бол 40 хувь
-
700-749 оноотой бол 30 хувь
-
650-699 оноотой бол 20 хувь
-
600-649 оноотой бол 10 хувь
ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО – SCIENCE CHALLENGE 2025
Шилдэг оролцогчдыг тодруулж, Шинэ Монгол Технологийн Дээд сургуульд суралцахад дараах сургалтын төлбөрийн тэтгэлэгүүдийг олгоно. Үүнд:
-
Нийт оролцогчдоос хамгийн өндөр гүйцэтгэлтэй эхний 5 сурагчдад - 70%
-
Эхний 5% сурагчдад - 50%
-
дараагийн 10% сурагчдад - 40%
-
дараагийн 15% сурагчдад - 30%
-
дараагийн 15% сурагчдад - 20%
-
дараагийн 15% сурагчдад - 10%
Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн харьяа бүрэн дунд сургуулис элсэгчдэд олгох тэтгэлэг.
Шинэ Монгол бүрэн дунд сургууль, Шинэ Монгол Харумафүжи бүрэн дунд сургууль, ШМТК-ийн (III болон V төгсөгч) элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрийн 20 хувьтай тэнцэх тэтгэлэг олгоно.